Хэвлэлийн мэдээ

Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-ны цэргүүд Жам Жанг хотод бухимдсан залуусын халдлагад өртсөн хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалж байна

2021 оны дөрөвдүгээр сарын 29

  • Жам Жанг, 2021 оны 4-р сарын 27: Өмнөд Суданы Юнити бүс нутгийн алслагдсан Жам Жанг хотод болсон уурсаж бухимдсан залуусын бослогын үеэр халдлагад өртсөн хүмүүнлэгийн ажилтнуудыг Монгол Улсын энхийг сахиулагчид шуурхай ажиллагаа явуулан хамгаалалтад авсан байна.
Mongolian peacekeepers in South Sudan
Caption: Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын цэнхэр дуулгатай Монгол цэргүүд
Photo: © UNMISS

Бямба гарагийн өглөө 50 орчим залуус нэгдэж Жам Жанг хотын нэгэн төрийн бус байгууллага орон нутгийн бус хүмүүсийг ажилд авч байгааг эсэргүүцсэн ширүүн бослого эхлүүлсэн байна. Тэд албан байгууллагын байр руу дайран орж хэд хэдэн ажилтныг гэмтээсэн  байна.

Халдлагын тухай мэдээлэл авмагц Париан суурингийн ойролцоо НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-нд үүрэг гүйцэтгэж буй Монгол цэргүүд шуурхай арга хэмжээ авч хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалан, хүчирхийллээс сэргийлж, гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Улмаар энхийг сахиулагчдын баг өөрийн хүчээ зузаатган хамгаалалтад гарч, тусламж нэн  шаардлагатай байгаа орон нутгийнханд дэмжлэг туслалцаа үзүүлж буй хүмүүнлэгийн ажилтнуудын аюулгүй байдлыг ханган үргэлжлүүлэн хамгаалж байна.

Сүүлийн хэдэн жилийн турш  Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS) нь албан байгууллагууд зөвхөн орон нутгийн үндэстэн ястнуудыг авч ажиллуулах талаарх нутгийн иргэдийн шаардлагыг шийдвэрлэх асуудлаар тус улсын олон бүс нутгийн, тэр дундаа Юнити бүсийн эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа билээ.  

НҮБ нь Тус улсын эдийн засгийн доройтлоос үүдэлтэйгээр залуучуудын ажилгүйдлийн түвшин ноцтой хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч байгаагийн зэрэгцээ аливаа байгууллага нь ажилчин авахдаа тэдгээрийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, чигч шударга байдал, үндэс угсаа зэргийг хүндэтгэж байхыг бүрэн дэмжиж байна.

Эдийн засгаа сэргээн босгож, залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж залууст өөрсдийн чадавхиа бүрэн дүүрэн ашиглаж, илүү гэрэлт ирээдүйгээ цогцлоох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тус улсын бүхий л хүчин чармайлтыг НҮБ бүрэн дэмжих болно.    

Эх сурвалж: UNMISS

Энэхүү мэдээг англи хэл дээр https://bit.ly/32UtQwS холбоосоос хүлээн авна уу.

 

Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-ны цэргүүд Жам Жанг хотод бухимдсан залуусын халдлагад өртсөн хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалж байна

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Мэдээлэл харилцааны ажилтан

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

UNMISS
United Nations Mission in South Sudan

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд