Хэвлэлийн мэдээ

НҮБ Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж байна

2021 оны дөрөвдүгээр сарын 14

  • "Дижитал технологи нь эдийн засаг, нийгмийг бүхэлд нь маш хурдтайгаар өөрчилж байна." НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
DigitalCooperation
Тайлбар: НҮБ, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газартай цахим уулзалт хийв.
Зургийг: © НҮБ-ын СЗГ

Монгол улс цахим үндэстэн болох зорилт дэвшүүлсэн. Цахим шилжилтийг дэмжиж хамтран ажиллах талаар Монгол дахь НҮБ нь Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар (ХХМТГ)-тай цахим уулзалт хийлээ.

“Энэ уулзалт бол Монгол Улсын цахим шилжилтийг дэмжих чиглэлээрх бидний хамтын ажиллагаагааны эхлэл юм” гэж НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра хэллээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь дижитал эриний хөгжлийн үр шимийг бүх хүн тэгш хүртдэг байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гишүүн улс орнууддаа зориулан санал зөвлөмжийг боловсруулаад байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын танилцуулсан цахим хөгжлийн хамтын ажиллагааны даян дэлхийн хөтөлбөр нь 2030 он гэхэд бүх хүнд интернетэд холбогдсон байх боломж олгох, цахим, онлайн орчинд хүний эрхийг эрхэмлэн дээдлэх, дижитал дэвшлийн болзошгүй аюулаас хүн амын хамгийн эмзэг хэсгийг хамгаалахыг уриалан дуудаж буй хэрэг юм. 

Монгол улс цахим үндэстэн болохыг эрмэлзэж буйтай холбоотойгоор, уг асуудал Монгол дахь НҮБ-ын үйл ажиллагааны тэргүүн зорилтуудын нэг болоод байна.

Уулзалтын үеэр, Монгол Улсын Засгийн газрын өргөн цар хүрээтэй цахим шилжил – цахим үндэстэн хөтөлбөртэй танилцах боломж бидэнд олдлоо.

“Монгол улс цахим үндэстэн болохыг эрмэлзэж байна. "Алсын хараа 2050” - Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт салбар тус бүртээ цахим шилжилтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгагдсан" гэж ХХМТГ-ын дарга, хатагтай Б.Болор-Эрдэнэ онцлов.

Монгол улс цахим үндэстэн болохын тулд үндсэн зургаан зорилт дэвшүүлээд байна. Монгол улс хэдий орон даяар интернет сүлжээ нэвтрүүлсэн ч өнөөгийн цар тахал уг дэд бүтэц хангалтгүй байгааг харуулж буй тул улс орон даяар, ялангуяа алслагдсан орон нутгийн иргэд интернет сүлжээнд бүрэн холбогдоход шаардлагатай дэд бүтцийг сайжруулахаас уг ажлыг эхлүүлнэ гэдгээ хатагтай Б. Болор-Эрдэнэ хэллээ. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үйл ажиллагааг сайжруулахын тулд цахим засаглалыг бэхжүүлэх явдал нэн тэргүүнд тавигдана. Засгийн газар 590 гаруй үйлчилгээг санал болгодог бөгөөд үүнээс 330 үйлчилгээг цахимаар хүргэх боломжтой болоод байна.

Дижитал хөгжлийг хурдасгахын тулд Монгол дахь кибер аюулгүй байдлын системийг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.  Хүн амынхаа мэдээллийг хамгаалах системийг чангатгах үүднээс Кибер аюулгүй байдлын тухай хууль боловсруулж байна.

Засгийн газрын зорилго бол хүн амын дижитал бичиг үсгийн боловсролыг дээшлүүлж, дижитал хуваагдлыг арилгах, уг хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх нөхцлийг хангах явдал юм. Одоогийн байдлаар, цахим хөгжлөөс орхигдох магадлалтай дөрвөн томоохон хүн амын бүлгийг тодорхойлоод байна. Үүнд: алслагдсан нутгийн иргэд, дижитал болон цахим залилангийн хохирогч болох хандлагатай байдаг өндөр настнууд, нийгмийн ядуу болон гадуурхагдсан хэсэг, үүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, боловсрол багатай иргэд гэж тодорхойлсон аж. Ирээдүйд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь ур чадварын өндөр эрэлтэд нийцүүлэхийн тулд дижитал боловсролыг хурдасгах шаардлагатай байна гэж тус газар үзэж байна.

Эцэст нь, улс орноо олон улсын түвшинд сурталчлан таниулж, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд инноваци, дижитал контент үйлдвэрлэлд анхаарч ажиллах болно. Үүний тулд, Монгол Улс цахимжуулах үйл явцыг бүхий л салбарт эрчимжүүлэх зорилт тавьж байна.  

Монгол Улс салбар тус бүрт цахим хөгжлийг дэмжих чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүчин чармайлтаа уялдуулснаар хөрөнгө хүч хэмнэж, үр ашгаа нэмэгдүүлэх боломж их байгааг хатагтай Б.Болор-Эрдэнэ онцоллоо. Тэрбээр, Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын зүгээс e-Mongolia хөтөлбөр болон бусад салбаруудад харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хэрхэн хамтран ажиллаж буйтай таницав.

Ноён Тапан Мишра, Монгол дахь НҮБ нь цахим шилжилтийг эрчимжүүлэх, дижитал хөгжлийг илүү  хүртээмжтэй болгох, дижитал чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, цахим үндэстэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ дахин илэрхийлэв.

Талууд цаашдаа, Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд технологийг хөшүүрэг болгон ашиглах боломжуудыг судлахаар тохиролцов.

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Мэдээлэл харилцааны ажилтан

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
ЮНЕСКО
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд